Таны сурталчилгааны зай

fmv-biblo mg/g70 Fujitsu цагаан өнгийн зөөврийн тооцоолуур

2010-9-1, 21:14
Fujitsu fmv-biblo mg/g70 цагаан Япон хэлтэй нөүтбүүк алга болгосныг олоход тусласан хүнд ӨНДӨР ШАГНАЛТАЙ. Дотор нь маш чухал мэдээлэл байгаа юм. форматлуулах, зарах гээд хүн аваад явж байх вий. Монголд бараг өөр байхгүй байх аа. Утас: 95930426 Цааш дамжуулж өгнө үү.

Зураг: http://www.amazon.co.jp/gp/product/images/B0034W4908/ref=dp_image_text_0?ie=UTF8&n=3210981&s=electronics

Үзүүлэлт:
メーカー FUJITSU
CPU Core i3-330M
周波数 2.13GHz
2次キャッシュ 2次:256KBЧ2 3次:3MB
プロセッサーテクノロジー 不明
筐体 B5ノート
チップセット mobile intel HM55 Express
メインメモリ(標準) 4096MB
メインメモリ(最大) 8192MB
メモリタイプ DDR3 PC
...

Windows XP дээр юникод Монгол бичиг таниулах

2010-8-22, 22:55
Windows Vista-аас хойших Windows үйлдлийн системд Монгол бичиг дэмждэг болсон. Харин Windows XP дээр энэ боломжийг нэмэх боломжийг зарим нэгэн нөхөд хийжээ.

Татаж авах:
http://www.dusal.net/downloads/MongolianPack.exe

Хэрхэн суулгах вэ?...

Монгол бичгээр веб бүтээх боломж

2010-8-22, 20:11
Монгол бичгээр стандарт байдлаар веб бүтээх боломжийг танилцуулж байгаадаа таатай байна. Бадралын блогтоо оруулсан http://www.badral.net/?p=171 бичлэг болон энд байгаа Билигсайхан нарын веб сайт энэ тэрийг нэлээн оролдож нухсаны эцэст олон түмний буянаар гэдэг шиг ямар нэгэн фонт суулгаагүй ч Windows болон Linux магадгүй бусад систем Firefox, Opera, Chromium, IE болон бусад хөтөч дээр шууд босоогоор нь харагдуулаад Монгол бичгээр бичих боломжтой болгож чадлаа. ...

Хэрхэн өөрийн Ubuntu CD-тэй болох вэ?

2010-8-17, 11:05
Хүмүүс сүүлийн үед вирүстдэггүй, хэрэглэхэд хялбар тул Үбүнтү үйлдлийн системийг нэлээд сонирхож, асууж тусламж авч байгаа билээ. Тэгээд энэ асуултад хариулт болгон энэ бичлэгийг оруулж байна.

1. Эхний арга нь шууд ISO хэлбэрээр татаж аваад, CD дээр шараад дискээ бэлдээд авч болно.
Компьютер чинь CD бичигчтэй бол энэ их амархан.
  1. http://mn.releases.ubuntu.com/lucid/ubuntu-10.04-desktop-i386.iso Файлыг татаж авна. 700МБ орчим хэмжээтэй файл байгаа.
  2. http://dusal.blogmn.net/20162/ хаягт байгаа зааврын дагуу татаж авсан файлаа хоосон компакт диск дээр шараад л боллоо. Хоосон компакт диск гадуур 500₮ орчим л үнэтэй байгаа байх. Ингээд л та өөрийн Ubuntu CD-тэй болчихно. Харин бичихдээ аль болох CD бичигчийнхээ хамгийн бага хурдаар нь бичвэл алдаагүй бичигддэг гэдгийг санаарай.
...

Дусал Бичээч ( Mongolian Keyboard Layouts driver )

2010-8-15, 12:03
Mongoloor bichih, Монгол гар, Монгол гарын драйвер, Mongolian keaboard driver, Mongolian keyboard driver, Mongol gariin driver, Mongol gariin hutuch, Монгол гарын хөтөч, Дусал бичээч, дусал гарын драйвер, Монголоор бичих, Mongoloor bichih, krilleer bichih, криллээр бичих, cyrillic fonts, кириллээр бичих..
1.
Олон байрлалтай Монгол гарын хөтөч. (Англи үсгийн байрлалаар, стандарт байрлал, юникод болон win-1251 кодлолоор г.м) Жишээ болгон Англи үсэгт тааруулсан байрлалын зургийг оруулбал: ...

Ш. Чоймаа - Монгол бичиг ном

2010-8-8, 23:19


Доошоо сум бүхий татаж авах товчийг дарж PDF хэлбэрээр татаж авах боломжтой. Татаж авсан номыг уншихын тулд Adobe Reader шаардлагатай. Adobe Reader нь үнэгүй татаж авч хэрэглэх боломжтой програм.
Номыг хуваалцсан Цахим-Өртөө сүлжээний гишүүдэд баярлалаа.

LiMNux бүлгэмийн подкаст

2010-8-7, 01:04
Гоё зүйл цоо шинэ зүйл танилцуулъя. Заавал сонсож үзээрэй:

Та бүхэнд бүлгэмийн радиогийн нээлт буюу анхны нэвтрүүлгийг хүргэж байгаадаа баяртай байна. Бүлгэм маань үйл ажиллагаагаа өргөжүүлэн дуут блог буюу радио нэвтрүүлэг явуулж эхэллээ. Өмнө нь бид хоорондоо зөвхөн бичгээр харилцаж, бичиж бас уншиж мэдээлэл дамжуулдаг байсан бол одоо мэдээллийг таны чихэнд хүргэж байна. Та татаж аваад сонсож болно эсвэл зүгээр л энэ зааврын дагуу тоглуулагчдаа тохируулаарай. (Windows дээр бол iTunes

...

Мобайл програм хөгжүүлэлтийн сургалт

2010-7-27, 14:44
Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжүүлцгээе…

Та бүхнийг Apple iPhone, Google Android системтэй хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн сургалтанд урьж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Apple iPhone, Google Android системийг дэлхийн тэргүүлэх орны иргэдтэй адил түвшинд судалж эзэмших боломж олгох, гадаад зах зээл дээр амьдрах чадвартай програм бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд орших бөгөөд үнэ төлбөргүй.

Сургалт нь 5 модултай бөгөөд суралцагч өөрөө түвш...

Вебмастер, график дизайнер, анимторуудаа чадвараа үнэлүүлж орлогоо нэмэгдүүлцгээе!

2010-6-19, 01:34
мҮүний өмнө бас нэгэн Монгол залуугийн блог дээрээс freelancer-н талаар 2 бичлэг хуулж оруулж байсан. Энэ удаад бас нэгэн залуугийн блогоос нэгэн нийтлэлийг хуулж оруулж байна. Бло
...

PDF бичиг баримт хийх энгийн аргууд

2010-6-15, 09:27

Office 2007 Word дээр бичиг баримтаа бэлдээд Save as гээд PDF-ээр хадгалах боломж байдаг. Ингэхдээ Microsoft-н сайтаас эхлээд доорх жижиг нэмэлтийг татаж авч суулгах хэрэгтэй:

2007 Microsoft Office Add-in: Microsoft Save as PDF or XPS

Энэ нь төлбөргүй ба PDF үүсгэх харьцангуй амархан арга юм: ...

Веб хостинг үйлчилгээ шинээр нээгдлээ

2010-6-2, 19:09
Dusal.net сайт маань 2005 оноос эхлэн олон төрлийн вебийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Одоогоор манайх blogmn.net хэмээх төлбөргүй блог хостингийн үйлчилгээгээр эхлээд бусад олон төлбөргүй мэдлэг түгээх үйл ажиллагаа явуулдаг. Энэ хугацаанд сервер болон веб үйлчилгээний тал дээр багагүй туршлага хуримтлуулсандаа тулгуурлан домэйн нэрийн худалдааны http://domain.dusal.net сайтаа хэсэг хугацааны өмнө ажиллуулж эхлээд байгаа билээ. Бид үйлчилгээгээ найдвартай сайн явуулж, хамгийн хямд, чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаадаа баяртай байдаг. Энэ хугацаанд цөөнгүй хэрэглэгчид манайхаас хямд веб хостингийн үйлчилгээ явуулахыг хүсэж байсан бөгөөд өнөөдрөөс бид үүнд хариулан веб хостингийн үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Манай гол давуу тал бол олон ажлын байр, оффисын түрээс зэрэг элдэв зарлага гаргалгүй интернет ашиглан АНУ дахь хостинг үйлчилгээ үзүүлэгч компанитай хамтран ажилладаг тул хамгийн хямд, чанартай үйлчилгээг үзүүлдэг. Мэдээж та Монгол хэл дээрээ тусламж үйлчилгээг авч байх боломжтой гэсэн том давуу талыг эдлэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://web.dusal.net хуудаснаас аваарай.[Дэлгэрэнгүй...]

Маркетинг уу? Бүдүүлэг спам сурталчилгаа юу?

2010-5-31, 01:02
Сүүлийн үед e-mail маркетинг гэсэн нэртэй сурталчилгаа мэйлүүд их ирдэг боллоо. Бас нэлээдгүй хэрэглэгчтэй, Монголдоо томдоо орох сайтуудын нэг болох бизнетвөрк сайтын сурталчилгаа ирээд их төвөгтэй байх юм. Тэгээд хаягаа хасуулчих санаатай хайсан чинь "unsubscribe" буюу хаягаа хасуулах холбоос мэйлд нь байхгүй байна. Энэ бол миний бодлоор маш бүдүүлэг сурталчилгааны хэлбэр гэж боддог. Дор хаяж тухайн хүнд мэйл хаягаа тэр "хулгайн" жагсаалтаас хасах боломжийг олгох хэрэгтэй шүү дээ. Арга ядаад мэйлд нь хариу бичиж үзсэн боловч ...

Microsoft Security Essentials - Үнэгүй программ

2010-5-23, 23:30
Microsft өөрийн үнэгүй вирусны программыг гаргаад байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнөөс би энэ программыг хэрэглэж эхлээд нилээд таалагдаж байгаа хуваалцахаар шийдлээ. Урьд нь KIS 9, Bitdefender Total security 2010 программуудыг хэрэглэж байлаа. Microsoft Security Essentials суулгасны дараагаар  бүтэн хайлт /Full scan/ хийлгэхэд 10-15 вирус болон трожан илэрч байна. Мөн дах...

Вирустэй хамтдаа тэмцэцгээе

2010-5-21, 01:36
Avira антивирус маань саяхан нэг вирусыг илрүүлж чадахгүй байв. Угаасаа 100% хамгаалдаг програм гэж байхгүй л дээ. Avira бол миний мэдэхээр хамгийн сайн нь. За тэгээд нөгөө илрүүлж чадахгүй байсан вирусын файлыг би олсон ч avira илрүүлээгүй тул яах ёстойг судалж үзлээ. Бусад вирусын програмуудад ч байдаг байх. Вирусыг илгээж бүртгүүлж болдог юм байна. http://analysis.avira.com/samples/index.php хаягаар ороод вирустай файлыг явуулах юм уу эсвэл "infected" гэсэн нууц үгтэйгээр rar, zip зэрэг ямар нэгэн архивын програмаар шахаад virus@avira.com хаягаар илгээж болох юм байна. Тэг...


Энэ блогоос: Өөр блогууд унших
http://.blogmn.net
Нэвтрэх